1977 онд хөөргөсөн уг аппарат арваннэгдүгээр сарын 18-нд гэрэл нэг хоногийн хугацаанд туулах зайд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, дэлхийгээс илгээсэн радио дохио Voyager 1-д хүрэхэд 24 цаг, хариу дохио нь буцаж ирэхэд дахин 24 цаг зарцуулагдана.
Voyager 1 нь Бархасбадь, Санчир гарагийг судалж, 2012 онд од хоорондын орон зайд нэвтэрсэн анхны сансрын хөлөг болсон юм.
Гэхдээ арваннэгдүгээр сарын 14-нөөс хойш тус аппарат шинжлэх ухааны мэдээлэл дамжуулахаа зогсоосон бөгөөд NASA-гийн инженерүүд шалтгааныг нь тогтоохоор ажиллаж байна. Харин аппаратын радио дохио тасраагүй байгаа аж

1977 онд хөөргөсөн Voyager 1 сансрын хөлөг дэлхийгээс 26 тэрбум орчим километрийн зайд хүрчээ
АНУ-ын Сансар судлалын агентлаг NASA-гийн Voyager 1 хөлөг 49 жилийн аяллынхаа дараа дэлхийгээс 25.9 тэрбум километрийн зайд хүрсэн анхны хүний бүтээсэн төхөөрөмж боллоо.


